Бүлээн зөн
Шүлэг бол нэгдүгээр биеэс бичдэг учраас юуг хүсэж мөрөөддөг ямар үзэл бодолтой гээд олон зүйл тодорхой харагддаг юмаа. Амьдрал хэмээх их далайд, уран зохиол хэмээх их далайд ямархан хөлөг онгоцоор зорчих нь хүмүүний өөрийн хүсэл зориг, хичээл тэсвэрээс шалтгаалах бөлгөө. Энэ аянд чиний минь хөлөг онгоц цайран харагдсаар байх болно гэсэн итгэлийн хөлгөө бас их далайн эргээс би хөвүүлэн тавилаа.