Сурагчийн ажил, мэргэжлээ төлөвлөгч дэвтэр: VIII-XII Ангийн сурагчдад зориулав
Хичээлийн багц

Сурагчийн ажил, мэргэжлээ төлөвлөгч дэвтэр: VIII-XII Ангийн сурагчдад зориулав Хичээлийн багц
Энэхүү төлөвлөгч дэвтэрийг ажил мэргэжлийн портфолио гэж болно. Ажил мэргэжлийн портфолио гэдэг нь ажил мэргэжлийн чиглэлээр хуримтлуулсан суралцагчийн өгөгдөл, мэдээллийн сан, баримт бичгийн багц цуглуулга хавтас юм. Суралцагчийн портфолио хавтсандаа үнэ цэнэтэй гэж үзсэн бүх мэдээллээ оруулснаар юу хийж чадахаа бусдад харуулах боломжийг олдог.
-Хувь хүний ажил мэргэжлийн чиг баримжаа олгох процесс буюу өнгөрснийг эргэн харах байдлаар баримтжуулах хавтас,
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох процессын хэтийн төлвийн талаархи мэдээлэл,
-Үзүүлэн таниулах зорилгоор бэлтгэх боломжтой хавтас юм.