SELL
"Дэйл Карнеги& Ассошиэт"-ийн зүгээс Sell буюу "Боломжоос борлуулалт хүртэлх замнал" номоороо орчин үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн борлуулалтын үйл явцын оньсыг олж, тайлах аргыг санал болгож байна. Та дэлхийн хаана ч байсан, ямар ч зах зээлийн орчин нөхцөлд байсан хамаагүй таны борлуулалтын ур чадварт ахиц гарах эсэх нь хүмүүстэй хэрхэн харилцаж байгаагаас шалтгаалдаг байна. Хүн хоорондын харилцааны шалгарсан зарчмуудыг хэрэгжүүлснээр та борлуулалтын ур чадварын хувьд улам хүчирхэгжиж, бусдын худалдан авалтын шийдвэрт хүчтэйгээр нөлөөлөх болно.