Монгол хэл бичгийн шалгалтын “ТУСЛАХ БАГШ”

Main cover


АНГИЛАЛ
Дасгал ажил, шалгалтын материал
ХУДАЛДААНД
2023
Арван нэгдүгээр сар 15
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
207
Нүүр
ISBN-13
9789919018887
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уг гарын авлага нь 3 бүлэгтэй бөгөөд нэгдэх бүлэгтээ сонирхолтой сэдэв, сургамжит санаатай, танин мэдэх агуулгатай уран сайхны ба шинжлэх ухааны зохиолын нэгэн сэдэвт төвлөсөн 15 эх бичвэрийг сонгон, түүндээ задаргаа тайлбарыг оновчтой хийж үзүүлсэн.
Гарын авлагын хоёр дахь бүлэгтээ Монгол хэл, уран зохиолын сурах бичигт орж, шалгалтад гүйцэтгэж байсан 10 эх сэдвийг сонгон авч, даалгаврын гүйцэтгэлийг үлгэрлэн үзүүлсэн бол гурав дахь бүлэгтээ суралцагчид бие даан бичиж зохиох эхийн сэдэв өгч, даалгавар гүйцэтгэлийг хэрхэн хийж, өөрийгөө үнэлэх оноожуулах арга зүйг өгсөн нь багшийн туслалцаагүйгээр бие дааж гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай, бүлэг хэсэг бүрд сургаалын шүлгээс эшилсэн монгол бичгийн эхийг кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг давхар өгсөн.
Манай орны ЕБС-д үзэж судалдаг гол хичээл-Монгол хэл, уран зохиолын сургалтын түүхийг товч сөхвөл 1990 оноос өмнө бид монгол хэлний хэлзүй \авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй\, зөв бичих дүрэм заахыг чухалчилдаг байсан бол мөн оноос хойш монгол хэлний хичээлийн агуулгад зарчмын томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсэний нэг нь “эх сэдэв (mekst)”-т тулгуурласан “эх төвтэй” сургалтын агуулгад шилжсэн явдал юм. Төрөл бүрийн сэдэвт эхэд эхийн хэсэгчилсэн болон бүрэн задлал хийх, эхийг хувиргаж дэлгэрүүлэх юмуу хураангуйлж бичих, улмаар эх зохиож бичих чадварыг эзэмшүүлэх нь манай хэлбичгийн хичээлийн гол зорилго байсаар байна.
Эх бичвэрийн дээд эрэмбийн бүтээлч ажил нь эсээ бичих чадвар юм. Уг номын гуравдугаар бүлэг нь “Эсээ бичих сэдвүүд” , “Эсээ бичиж сурахад хэрэгтэй зөвлөмж”, “Эсээ үнэлэх шалгуур”-ыг боловсруулж оруулсан нь суралцагчдад зориулсан энэхүү гарын авлагын хэрэгцээ, шаардлага, үнэ цэн, ач холбогдол оршиж буй юм.


Үзүүлэлт

ISBN-139789919018887
Тохиромжтой нас12+
Худалдаанд гарсан огноо2023-11-15
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо207 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин260 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

4.2 үнэлгээтэй
Нийт 5 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Интерном хэрэглэгч
2023 Арван нэгдүгээр сар 21
Баталгаатай худалдан авалт

Ном

Сайн ном байна лээ
Интерном хэрэглэгч
2023 Арван нэгдүгээр сар 22
Баталгаатай худалдан авалт

Naraa

Номын зохиолууд нь маш сонирхолтой юм байна
Интерном хэрэглэгч
2023 Арван нэгдүгээр сар 27
Баталгаатай худалдан авалт

Bayraa

Хөх хяруу хорголтсон зүс буурал өглөө.