Монгол хэлний гарын авлага
Боловсролын шинэчилсэн агуулга, монгол хэлний боловсролын стандартын дагуу монгол хэлний хичээлийн агуулга, арга зүйн зорилтыг хэрэгжүүлэх ажилд тус дэм болох зорилгоор уг номыг ЕБС-ийн VI-XII ангийн сурагчид, их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан гаргасан байна. Уг ном нь хэлний утга, хэлний бүтэц, хэлний хувиргал, хэлний соёл, хэрэглээ гэсэн 4 бүлэгтэй. Бүлэг тус бүрд эх, өгүүлбэр, үг, бүтээврийн утга, бүтэц, хувиргалтын ойлголтыг багцалж, жишиг ажлыг лавлагаа болгож оруулжээ.