Боловсролын чанарын баталгаажуулалт

Main cover


АНГИЛАЛ
Боловсрол судлал
ХУДАЛДААНД
2023
Арван нэгдүгээр сар 29
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
198
Нүүр
ISBN-13
9789919019488
ХЭМЖЭЭС
240 x 170 x 12 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Дэлхийн улс орнуудад боловсролын бодлогын томоохон түүхэн жилүүд болж байна. Манай улсын хувьд өөрчлөлт гарсан боловсролын багц хуулиа хоёр дахь удаагаа шинэчлэн баталж боловсролын шинэ эрх зүйн орчин бүрдлээ. Энэхүү хуулийн гол чухал заалт нь боловсролын байгууллагуудыг чанарын удирдлага, арга зүйгээр чиглүүлэн удирдах үүрэг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд оноогдсон. Дэлхийн олон орнуудын боловсролын байгууллагууд чанарын алба нэгжийг олон хэлбэрээр зохион байгуулж, боловсролын чанарт бодитой үр дүн авчирсан.
Манай Улсын хувьд 2012 оноос эхлэн чанарын алба нэгжийг байгуулах тухай тодорхой санал санаачилга гарсан боловч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ 2023 онд батлагдсан боловсролын багц хуульд боловсролын байгууллагуудыг чанарын алба нэгж үүсгэх, түүнийг удирдлага арга зүйгээр чиглүүлэх талаар тусгасан нь сайшаалтай байна. Боловсролын Магадлан Итгэмжлэх үндэсний Зөвлөл чанарын алба нэгжийг бэхжүүлэх ажлын хүрээнд боловсролын чанарын баталгаажуулалт гарын авлагыг боловсруулж боловсролын байгууллагуудын чанарт дэмжлэг үзүүлэх зорилгоор эмхэтгэн
гаргалаа. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл хорин таван жилийн босгон дээр боловсролын ерөнхий хуульд заасан олон чиг үүргийг хэрэгжүүлэхээр туссан бөгөөд үүний хамгийн чухал үүрэг болох боловсролын сургалтын байгууллагуудын чанарын баталгаажуулалтын чиглэлээр гарын авлага гаргаж, боловсролын салбарын эрдэмтэн багш, судлаачид, төрийн бодлого боловсруулагч нарт хүргэхээр зорин ажиллалаа. Бидний эмхэтгэн боловсруулсан бүтээл нь Боловсролын магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хорин таван жилийн хуримтлуулсан туршлага, хийсэн ажлын нэг хэсэг гэж бид үзэж байна. Бидний энэхүү бүтээл боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх, боловсролын бүхий л түвшний сургалтын хөтөлбөр, засаглал, менежмент, боловсролын сургалтын байгууллагын чанарт бодитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна.


Үзүүлэлт

ISBN-139789919019488
Худалдаанд гарсан огноо2023-11-29
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо198 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин350 гр
Хэмжээс240 x 170 x 12 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй