Монгол Улсын эдийн засгийн асуудал. Боть 1

Main cover


АНГИЛАЛ
Эконометрик ба статистик
ХУДАЛДААНД
2024
Нэгдүгээр сар 8
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
461
Нүүр
ISBN-13
9789919019921
ХЭМЖЭЭС
250 x 180 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол орныхоо эдийн засгийн хөгжлийн шинэ үе шат буюу зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хөгжлийн явц, үр дүнг нэгтгэн дүгнэх, ингэхдээ улс төрийн эдийн засгийн ухааны онол, арга зүйг экономикстэй хамтатган хэрэглэх оролдлогыг хийсэн юм. Түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж, шинэ эдийн засаг үүсэж, хуучин эдийн засгийг шахах үйл явц эхэлж буйг судалж, Монголд шинэ эдийн засгийг хөгжүүлэх талаар санал, бодлоо нэмэрлэхийг зорив. Энэ судалгаанд шинэ тутам үүсэн хөгжиж буй шинэ улс төрийн эдийн засгийн ухааныг ашиглах, түүнийг Монгол оронд дэлгэрүүлэн хөгжүүлэх асуудалд бид онцгой анхаарч байна. Шинэ улс төрийн эдийн засгийн ухаан нь сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны онол, арга зүй, макро эдийн засаг болон улс төр, бодлого судлалын зарим онол, урсгалын нийлбэр цогц юм гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл, шинэ улс төрийн эдийн засгийн ухаан нь сонгодог улс төрийн эдийн засгийн ухааныг орчин үеийн эдийн засгийн болон улс төр судлалын онол, урсгалуудаар баяжуулсан шинжлэх ухаан юм. Бид шинэ улс төрийн эдийн засгийн ухааныг ашиглан Монголынхоо эдийн засгийг илүү нарийн судлах зорилт тавин ойрын жилүүдэд “Монгол Улсын эдийн засгийн асуудлууд” хэмээх 3 боть ном бичихээр төлөвлөсөн бөгөөд эхний боть болох “Монгол улсын эдийн засгийн асуудлууд. Боть 1. Бодит эдийн засгийн салбарууд” хэмээх бүтээлийг уншигч олондоо өргөн барьж байна.


Үзүүлэлт

ISBN-139789919019921
Худалдаанд гарсан огноо2024-01-08
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо461 нүүр
Эрхлэн гаргасанШУА- Философийн хүрээлэн
Бүтээлийн хэлМонгол
Жин940 гр
Хэмжээс250 x 180 x 30 мм

Зохиолчийн талаар

Улаанбаатар хотод төрсөн, бич жилтэй. 1973 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1974 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод их сургуулийн бэлтгэл факультет, 1979 онд Ленинградын их сургуулийн эдийн засгийн факультетыг тус тус төгссөн. Эдийн засагч, улс төрийн эдийн засгийн ухааны багшийн мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор. 1979-1989 онд УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, намын хорооны дарга, 1989-1990 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал, 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Намын Төв Хорооны дэд дарга, 1992-1997 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Удирдлагын академи, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан. 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байв. Тэрбээр 2005 оны 9-сараас Монгол Улсаас БНБолгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Доктор Б.Батхишиг 1989 оны сүүлчээр шинэчлэгч 15 эрдэмтний багт орж, МАХН, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр, дүрэм боловсруулж, 1990 оны хавар 'Зах зээлийн эдийн засагт шилжих анхны үзэл баримтлал'-ыг хэсэг эдийн засагч, эрдэмтэдтэй хамтран бичжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй