Хөөмэйлэх ур чадвар

Main cover


АНГИЛАЛ
Хөгжим
ХУДАЛДААНД
2023
Арван хоёрдугаар сар 4
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
156
Нүүр
ISBN-13
9789919020347
ХЭМЖЭЭС
245 x 175 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын нэгдсэн байгууллага ЮНЕСКО Монгол хөөмэйг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 2010 онд бүртгэсэн. Хөөмэй нь хүний амьсгалын болоод өгүүлэхүйн эрхтний оролцоо, үйлдлээр чамин гоё өнгө аяс, нугалаа чимэгтэй ая, аялгууг эгшиглүүлэхийн сацуу хөөмэйн гүнд түүний дэвсгэр ая эгшгийг нэгэн зэрэг дуурьсгах замаар бүтээж байдгаараа урлагийн нэн сонин, хосгүй төрөл юм.[ Энхбат, Г., (2018), Соёлын биет бус өвийн их наадам. Уб, 15 дугаар тал] Хөөмэйлэх нь ам, хамрын хөндий, хэл, хоолойн бүх булчинг ажиллуулж, хоёроос дээш өнгө, аясыг давхар дуугаргаж, байгалийн дуу чимээ төсөөлөгдөхүйц сэтгэл хөдөлгөм таатай хөг аялгуу эгшиглүүлэхийг хэлнэ[ Хийморьт, О., (2023), “Хөөмэйлэх ур чадвар” сургалтын хөтөлбөрийн туршилт судалгаа
]. Монгол туургатны ардын язгуур урлаг хөөмэйг сүүлийн жилүүдэд монголчууд төдийгүй гадаадын иргэд, судлаачид сонирхон, хөөмэйлэх ур чадвар эзэмших хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гэтэл тэднийг хөөмэйлэх ур чадварт сургах сургалтын хөтөлбөр ховор байгаа нь хөөмэйг иргэдэд зааж сургахад төдийгүй соёлын биет бус хосгүй өвийн тасралтгүй хөгжлийг хангахад багагүй бэрхшээл үүсгэж байна.
Нөгөө талаас Монголчуудын үндэсний бахархал болсон язгуур урлагийн нэг төрөл “Хөөмэйлэх ур чадвар”-ын сургалтын иж бүрэн хөтөлбөр боловсруулан, энэхүү хөтөлбөрөө үндэсний брэнд болгон, олон улсад боловсролын экспорт хийх нь аж үйлдвэрийн IV хувьсгалын өнөө үед хөөмэйчдэд оногдож буй эрхэм үүрэг юм. Хөөмэйд эхлэн суралцагч байхаас нь амьсгал авах, хуваарилах, түгжих, хоолойн булчинг шахаж, харгиж авиа гаргах зэрэг арга барилыг зөв системтэй сургахгүй бол тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй онцлогтой. Өнөөгийн хөөмэйн сургалт нь сонирхогчдын болон мэргэжлийн хөөмэйч бэлтгэх гэсэн үндсэн хоёр чиглэлтэй байна.
Уг хөтөлбөр нь МУУГЗ Б.Одсүрэн багшийн тэнхимийн сургалтын арга барилд үндэслэн хөөмэйлөх ур чадварт сургах 8 цуврал хичээлээс бүрдсэн дөрвөн жил тасралтгүй судлах иж бүрэн хөтөлбөр юм. Монгол хөөмэйн төрлүүдийг туршилт судалгаанд суурилан хэт авиан шинжилгээ судалгаагаар батжуулж сургалтад хэрэглэж буйгаараа онцлог юм.
Хөтөлбөрийн бүтцийн хувьд танилцуулга, зорилго, агуулга, арга зүй, орчин хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн. Мөн шахаа, шулуун исгэрээ, нарийн исгэрээ, үелзсэн, хамрын шулуун исгэрээ, нарийн исгэрээтэй дандилдах, уруулын, хамрын нарийн исгэрээ, уруулын үелзсэн (Borbanadyr-tuva), шулуун исгэрээтэй хамар болон амны хөндийн дандилдах (Ezenggileer-Tuva), нарийн исгэрээтэй хамар болон амны хөндийн дандилдах, хархираа, Буддын шашны унзад төст хөөмэй (siṃhanāda), хархираа үелзсэн, хархираа исгэрээ, уруулын хархираа үелзсэн, kargyraa-(Tuva) Khoomei-(Tuva) гэсэн 18 арга барилыг багтаасан.
Мөн хөөмэйн сургалтын уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр үндсэн хэлбэр, үүний дотор гэрийн, шавь, хээрийн, танхимын, онлайн, ганцаарчилсан, хэсэгчилсэн, нийтийн гэсэн хэлбэрүүдийг оновчтой хослуулан ажиллахаар төлөвлөсөн.
Суралцагчдын хөөмэйлэх арга барилыг үнэлэх үнэлгээний аргачлалыг улирал бүрийн явцад болон эцэст шалгуур, үзүүлэлтээр үнэлж, зөвлөн тусалж ажиллана.


Үзүүлэлт

ISBN-139789919020347
Худалдаанд гарсан огноо2023-12-04
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо156 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин290 гр
Хэмжээс245 x 175 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй