Монголын чухал үгсийн тайлбар толь
Монголчууд монгол хэлний тайлбар толь бичиг зохиож ирсэн арвин уламжлалтай. Үүний нэг жишээ нь Монголын нэрт түүхч Бүрд овогт Бавуучинбуугийн Буянчуулганы зохиосон «Монголын чухал үгсийн тайлбар толь» (1930) юм.Энэхүү гар бичмэл толь нь эдүгээ Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа бөгөөд өнөө хэр хэвлэгдэн гарч, нийтийн хүртээл болоогүй байсныг эрдэм шинжилгээний удиртгал бичиж, галиг үйлдэн, гэрэл зурагт буулган эрхлэн хэвлүүллээ.
Уг толь нь монгол хэлний толь зүйн түүхийг харуулах нэгэн дурсгал болохын хувьд монгол хэлний мэргэжилтэн, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдад чухаг хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй юм.