The Mongol khan: Монгол хаан

Main cover


АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2024
Хоёрдугаар сар 6
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
220
Нүүр
ISBN-13
9789919022662
ХЭМЖЭЭС
280 x 210 x 22 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүннү гүрний И хааны Арчугын их бага хоёр хатнаас хэдхэн өдрийн зайтай хоёр хүү мэндэлдэг.Их хаан Арчуг их хатан Цэцэрийг олон жил таалаагүй учир түүнээс төрсөн хүү нь өөрийнх нь хүү мөн эсэхэд эргэлзэн итгэж ядна. Үнэндээ Их хатан Цэцэр Их түшмэл Эгэрэгтэй нууцаар нөхцөж хүү төрүүлсэн тул тэр нь Их хаан Арчугын хүү биш юм. Харин Эгэрэг Арчуг хааныг ятгаж эргэлзээг нь тайлахыг хичээдэг.


Үзүүлэлт

ISBN-139789919022662
Худалдаанд гарсан огноо2024-02-06
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо220 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин900 гр
Хэмжээс280 x 210 x 22 мм

Зохиолчийн талаар

Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Кино урлагийн дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллажээ. Яруу найргийн анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа 'Уянгын тойрог' нэртэй хэвлүүлжээ. Түүнээс хойш 'Цагаан тэнхлэр', 'Ангир уураг', 'Гашуун өвс' зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий 'Тамгагүй төр', 'Чимээгүй шөнө', 'Бөртэ чоно', 'Алтан шонхор' жүжиг туурвиж, 'Бүлээн нурам', 'Араатан', 'Хүн чулууны нулимс', Хүннүгийн тухай 'Бор манан' зэрэг кино зохиол бичсэн. 'Зүүдний говь', 'Ээжийнхээ ачийг яалаа даа', 'Чи бидэн хоёр', 'Үүлэн цэнхэр хангай', 'Чамайг тойрон эргэлдэнэ', 'Эр хүнийг хайрлаж яваарай' зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ. Мөн 'Боржигоны бор тал' зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн 'Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор' цол хүртсэн. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог 'Болор цом' яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, 'Уянгын тойрог', 'Цагаан тэнхлэг' яруу найргийн номоороо 1990 онд 'Төрийн шагнал', 1998 онд 'Соёлын Гавьяат Зүтгэлтэн', 2003 онд 'Ардын уран зохиолч' цол хүртсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй