Music in colors: Төгөлдөр хуурын сургууль
Хөгжмийг өнгөөр харцгаая буюу Төгөлдөр Хуурын Сургууль 1 ном нь төгөлдөр хуур суралцаж байгаа болон суралцах сонирхолтой бага насны хүүхдүүдэд зориулсан хичээл, дасгалуудтай. Энэхүү номоор дамжуулан Суралцагчид өөрсдийн сайн мэдэх Монгол ба гадаад хүүхдийн дууг тоглонгоо хурууны дугаар, ритм хэмжээний нэр, таван зураас, баруун, зүүн гарт зориулсан тэмдэглэгээ болон нотны нэршлийг суралцах зорилготой.
Номон доторх зохиолуудыг QR Кодоор сонсох боломжтой ба "Ogi Pianist" Youtube хаягаас бүх бичлэгүүдийг үзэж болно.
Бага насны суралцагчид нь эхний ээлжинд хурууны дугаараар, нотуудыг өнгөөр суралцахад амархан. Ингэснээр өгөгдсөн өнгөөр бүх нотуудыг будан хөгжилтэй байдлаар төгөлдөр хуур хөгжмийг тоглох боломжтой. Ихэнх зохиолууд дээр Secondo Part буюу аккомпанимент (дагалдан хөгжимдөх) хэсгийг оруулж өгсөн нь энэхүү номноос суралцахад илүү давуу тал болж байгаа. Суралцах үед багш болон хамтран тоглогч хамтдаа тоглох зориулалттай. Ингэснээр анхлан суралцаж байгаа аянууд илүү өргөн гоё сонсогдож суралцагчид хөгжим суралцах хүслийг илүү их нэмэгдүүлэх болно.