Ганц ар тал
"Яруу найрагч Лутбатын Сайнбаярын шилмэл шүлгүүд уг номд багтав. ...“Ганц ар тал”. Ихэнх номын нэрийг уншихад төрдөг мэдрэмжүүдээс өөр. Зарим нэр номоо бүхэлд нь тодорхойлсон байдаг. Ихэнх нь шүлгийн гарчиг, ганц нэг мөрөөс тасалж шидсэн тийм хэвшмэл нэрийн зүй тогтлоос ангижирч байгаа санагддаг. Ер нь номын нэрийг хараад л хуудас нээж үздэг. Харин Л.Сайнбаярын анхны шүлгийн түүврийн нэрийг үзээд “Юу билээ” хэмээн зогсосхийж ахин нэг уншив. Хүн бүрийн ар талд хэн, юу байдаг билээ. Түүний гуниг “Шидээр бүтээгээгүй энгийн л хайр, ядруу явахдаа өөртөө зориулж хадгалсан халуун үгс, ханзарсан цасыг оёдог хүн, эрвээхэй шиг харагддаг ээж ээ гэдэг үг, өвсний хөл тэнгэр гатлах, өрсөн түлээ шиг зовлондоо сүх байх” юм...