Бүхнийг үл ажран амьдрах хүсэл
Логотерапи хэмээх сэтгэл судлалын үзэл баримтлалыг үүсгэн, цогцлоосон, орчин цагийн сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөөнд экзистенциализмыг нэвтрүүлсэн сэтгэгч Виктор Франклын "Бүхнийг үл ажран амьдрах хүсэл" шинэ ном нь манай хэвлэлийн газрын өмнө орчуулан хэвлэсэн "Хүмүүний утга учрын эрэлд" номын удаах бүтээл билээ. Тэрбээр 1946 онд хорих лагериас суллагдаад Венийн их сургуульд экзистенциал сэтгэл судлалын лекцээ уншсан бөгөөд уг лекцийн эмхэтгэлийг саяхан 2020 онд Их Британид хэвлэсэн юм.