Бүтээлийн чуулган I
Энэхүү ном нь нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн уран бүтээлээс дээжлэн хүргэж буй яруу найраг, дууны шүлэг, найраглал, дуулиас бүтсэн бүтээлийн эмхэтгэл юм. Энэхүү номд найрагчийн 20 гаруй ном зохиолоос сонгон авсан болно. Номыг эмхэтгэхэд түүний шавь Төрийн соёрхолт яруу найрагч Чилаажав болон нутгийн ахан дүүс дэмжиж ажилласны зэрэгцээ түүний үр хүүхэд эмхэтгэн хянан тохиолдуулсан байна.