Хөтөч Солонгос хэлний сурах бичиг

Хөтөч Солонгос хэлний сурах бичиг
Монгол-Солонгос хоёр улс нь нэн эртний түүхтэй, өөр өөрийн өвөрмөц хэл, соёлтой тусгаар улс үндэстэн юм. Улс үндэстнийг ялгаж заагладаг зүйл бол зөвхөн хил хязгаар бус ёс заншил, хэл соёл гэж боддог. Энэхүү сурах бичгийг бичих болсон зорилго нь энэ цаг үед Монгол Солонгос иргэд харилцан бие биеэ саадгүй ойлголцоход тус нэмэр оруулахыг зорьсон бөгөөд хэл сурахад мэдвэл зохих үгийн үндэс, залгаврыг Монгол хэлний дүрэмд дүйцүүлэн бичсэн болно. Мөн өгүүлбэрийн утга агуулгын олох хэлбэр, ялгааг аль болох энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлахыг оролдов. Уншигч таныг энэхүү өчүүхэн эмхэтгэлийг унших явцад ямар нэг буруу ташаа алдаатай зүйл гарах аваас өршөөн уучлахыг хүсье. Таны оюуны мэлмий цэлмэг байж эрдмийн хур арвин байх болтугай.