Монгол үндэстний эсгий ширмэл урлал
Эсгий ширмэл урлал үүсэж хөгжсөн түүх, соёлын орчин, монголын урлагийн түүхийн энэ сэдэвтэй холбоотой чиглэлийг өнө эртнээс орчин үе хүртэл тоймлон бичиж, эсгий ширмэл урлалын 2000 гаруй жилийн түүхэн хувьсал, зохиомж, ур хийцийн онцлог, бэлгэдэл, агуулга, урлан бүтээх арга хийц, түүхий эд, урлах дараалал, хээ чимэглэлийн утга, дүрсийн онцлог гэх мэт өргөн хүрээнд хамруулан бичсэн нэг сэдэвт бүтээл юм.