Амьдралын хөтөчийн ур чадвар
Амьдралын хөтөч мэргэжил бол 21-р зууны шинэлэг мэргэжлийн нэг болжээ. Амьдралын хөтөч хүн бусдын давуу байдлыг өөрт нь ойлгуулах, өмнөө тавьсан зорилгынх нь мөн чанарыг өөрт нь ойлгуулах, таниулах, мэдлэг оюун ухаанаа нэмэгдүүлэхэд туслагч нь байх болно. Амьдралын хөтөч хүн үйлчлүүлэгчид тулгамдаад байгаа асуудлаа ойлгон ухамсарлахад, түүнийхээ талаар эргэцүүлэн бодоход, өөрийгөө танин мэдэхэд, зөв шийдвэр гаргах зэрэгт нь нөлөө болохуйц асуултууд тавьж тусалдаг.