Жигүүр ургуулж өгсөн тэр минь
Солонгост сурахаар ирж, кино урлагийн чиглэлээр суралцан, мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр бүр хичээнгүйлэн зүтгэж байсан Монгол охин Мишээл.
Гэвч найз залуугийнхаа урвалтаас болж Солонгос дахь амьдралаа орхин, төрсөн нутаг Монгол руугаа буцна.
Тэрээр найз нөхөд, гэр бүлийнхээ халамж, дэмжлэгийн хүчээр бага багаар эрч хүчээ сэлбэж, Монголд ирсэн Солонгос жуулчдад хэлмэрчийн ажил хийж эхэлдэг.
Ингэж явахдаа тэрээр санамсаргүйгээр
сэтгэл татам, залуу Эрдэнэтэй танилцдаг.
Тавилан мэт учирсан хайр, мөн зүрхнийхээ гүнд тээн хадгалсан кино найруулагч болох мөрөөдөл. Мишээл үнэхээр хайр, мөрөөдлөө нэгэн зэрэг биелүүлж чадах болов уу?