Гүйдэг Моги

Гүйдэг Моги
"Гүйдэг Моги" бол гүйлтийн талаарх 1000 асуулт, хариулт бүхий ярилцлага хэлбэрээр бичигдсэн бүтээл бөгөөд зохиогч нь гүйлтийн тусламжтайгаар амьдралын хэв маягаа хэрхэн өөрчилж, эрүүл мэндийн асуудлаа шийдэж, илүү эрүүл, идэвхтэй амьдрах зам руу алхсан туршлагаасаа хуваалцдаг.
Гүйлт бол орчин цагийн хамгийн энгийн, үр дүнтэй, хэрэгжүүлэхэд хялбар спортын төрлүүдийн нэг. Энэхүү ном нь хүн бүрийн амьдралд гүйлт хэрхэн нөлөөлж, бие махбод, сэтгэл зүй, оюун санааг сайжруулж болохыг ойлгуулдаг.
Номын уриа: Унш. Гүй. Баяж. Эрхэм Баян - Эрүүл мэнд
Зохиогч Ж.Баатарболд нь банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан, шилдэг банкир, санхүүч, илтгэгч, сургагч багш бөгөөд гүйлтээр амьдралаа илүү эрүүл, идэвхтэй болгох замыг сонгосон.
Түүний эхнэр Г.Ганцэцэг мөн 20 гаруй жил нягтлан бодогчоор ажилласан бөгөөд тэд хамтдаа гүйлтээр хичээллэж, Хэт холын марафон гүйлтийн спортын ОУХМ цолтой хосууд билээ.
Гурван хүүхдийн аав, ээж болох тэд гүйхийн ач тусыг олон хүнд түгээж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилгоор энэхүү номоо бичжээ. Тус ном нь зөвхөн гүйлттэй холбоотой зөвлөмжүүдийг агуулсан төдийгүй, эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маяг, энгийн амьдралын тухай ч мөн өгүүлдэг.
Хэрвээ та амьдралынхаа хэв маягийг сайжруулах, эрүүл, идэвхтэй амьдрахыг хүсэж байгаа бол, "Гүйдэг Моги" ном таныг зөв зам руу хөтлөх болно.