АНГИЛАЛ
Амьдралын хэв маяг, хувийн стиль
ХУДАЛДААНД
2024
Тавдугаар сар 14
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
140
Нүүр
ISBN-13
9789919029708
ХЭМЖЭЭС
205 x 145 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Багшийн дээдийн буудал дээр автобус хүлээгээд зогсох зуур би яах аргагүй ард түмнийхээ тэг голд байгаа мэт мэдрэмж авна. Бидний амьдрал дэндүү адилхан юм шиг. Бид бараг аяганых нь хээ л өөр болохоос биш өглөө яг адилхан цай уугаад гэрээсээ гарсан гэлтэй. Автобус ирэхэд хүмүүс урд хаалгыг нь бүчин зогсоно. Тэдний араас тортой юм барьсан үл ялиг хазгай гишгээтэй нас тогтсон эгч хүн хүнээс “энэ Таван шар орох уу?” хэмээн шалгаасаар урагш зүтгүүлнэ. Тэр эгч хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Тариат сумаас ирсэн бололтой. Магадгүй охин нь их сургууль төгсөх жилээ бие давхар болж, урьд шөнө 1-р төрөхөд нярайлсан тул цай зөөж яваа нь энэ болов уу. Бүчиж зогссон хүмүүс автобус руу ороод дуусах алдад хойноос нэг охин цүнхээ савчуулан гүйсээр орж ирнэ. Тэр лав МУБИС-ын хэл уран зохиолын ангийн 2 дугаар курст сурдаг бөгөөд энэ хавар IELTS өгөхөөр хувиараа бэлдэж байгаа болов уу. Тэр охиныг суулгахтай зэрэгцэн “хойшоо, хойшоо... алив хойшоо яваад өг. Тэр ард чинь зай байна ш дээ, хөөш” гэх жолоочийн дуу царгиж, автобус хаалгаа хаана. Төд удалгүй дараагийн автобус...

Би бол энэ нийгмийн бүтээл. Эдгээр хүмүүсийн толин тусгал билээ. Тийм болохоор энэ ард түмнээс над дээр ойсон баяр гуниг, төрсөн мэдрэмж, төөрөлдсөн бодлуудаа эмхэтгэн буулгасан минь энэ. Надад Монгол хүн, Монгол газар шороо, Монгол түүхээр бахархаж явсан удаа ер байсангүй. Гэхдээ өөрт байгаа өнгөтэй өөдтэй, үнэтэй цайтай бүхнээ энэ хүмүүсийн төлөө, энэ газар нутгийн төлөө харамгүй зориулах сэтгэл бол үргэлж дүүрэн байдаг юм. Хэрэв тийм биш байсан бол энэ ном хэзээ ч төрөхгүй байх байлаа...


Үзүүлэлт

ISBN-139789919029708
Худалдаанд гарсан огноо2024-05-14
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо140 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин180 гр
Хэмжээс205 x 145 x 8 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй