Зовсон сүү
Ботгоо голчоод эсвэл эх хүүхдээ амлуулж чадахгүй сүү нь ангирлахаар эх амьтан зовдог. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн тэрээр 2000 оноос хойш яруу найргийн ном гаргаагүй бөгөөд энэ ном түүний тархинд 12 жил ангирласан сүү юм. Уг номонд 'Тэнгэрийн салхинд өвс хөдөлнө' хэмээх бүлэгт 80 гаруй шүлэг, дөрвөн мөртүүд, 'Галзуу харын худаг' дууль, 'Маргаашгүй хаан' эмгэнэлт жүжиг багтсан байна