Сэтгэлийг ариусгагч ЦЭЦГИЙН ОХЬ

Сэтгэлийг ариусгагч ЦЭЦГИЙН ОХЬ
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Байгаль дэлхий, од гаригс, нар сар, газар тэнгэр, сав шимийн ертөнцтэйгээ хүйн холбоотой хүмүүний бие өөрөө сүнслэг оршихуй. Хүн хэмээх махбодыг бүрдүүлэгч бодит махан бие өчүүхэн хувийг эзлээд энергийн бие нь 90-ээд хувийг эзэлдэг гэхээр хүн сэтгэлийн амьтан байхаас ч яахав. Сэтгэл санаа тавгүй байвал ямар ч сайхан, тав тухтай газар, амттай хоол, найрсаг орчин байгаад ч нэг л цэлмэж өгдөггүй үе байдаг даа. Сэтгэлийнхээ буглаасыг авахгүй таглах төдий дараад л явбал хэзээ нэгэн өдөр бие өвдөж эхэлдэг. Тиймээс л орчин үед энерги, сэтгэл зүйн тухай их яригдах болсон. Цэцгийн шүүдрийг цуглуулан, ээждээ цай чанаж өгөн ачийг нь хариулах юм сан гэсэн нэгэн сайхан үг яриа байдаг даа. Гэтэл бодоод үзэхэд тэрхүү шүүдрийг цуглуулна гэдэг асар хэцүү бөгөөд нандин зүйл байх нь. Өглөөний тунгалаг агаарт нар хараахан мандаагүй, ойн цоорхойд явж байхад цэцэг навчис дээр бөнжигнөн тогтох шүүдрийн мөнгөн дуслууд бидний сэтгэлийг анагаах ид шидтэй гэдгийг 1928 онд Английн эмч, эрдэмтэн Эдвард Бач нээн илрүүлж, сэтгэлийг илааршуулан анагаах 38 төрлийн цэцгийн охийг /Flower essence/ бүтээсэн юм. Өдгөө 100 гаран компани, энергийн өндөр мэдрэмжтэй судлаач, эмч домч, засалчид янз янзын цэцгийн охийг бүтээн, гаргасаар л байна. Ирээдүйд монголд ч гэсэн цэцгийн охь бүтээгчид төрөн гарах нь дамжиггүй. Хүний энергийн биед нөлөөлөн, сэтгэлийг тайвшруулан, зүрхний угт бөгшөөд байгаа зовиур энэлэлийг зөөлрүүлэн, уужруулан тайвшруулах шидтэй юм. Цэцгийн охь гэдэг нь цэцгийн энергийг усанд шингээн авсан охийг хэлж буй билээ. Тиймээс эм биш, хэт дасах эсвэл гаж сөрөг нөлөөгүй, байгалийн цэвэр сэтгэлийн амин дэм юм. Энэхүү засал нь эмгүй эмчилгээ буюу урьдчилан сэргийлэх анагаах ухаанд багтдаг. Энэ удаа монгол эх оронд минь албан ёсоор огт орж ирэн, нэвтрээгүй байгаа цоо шинэ нэгэн байгалийн засал, сэтгэлийг илааршуулах цэцгийн охь заслын тухай танилцуулж буй ном билээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-3176-3
- Худалдаанд гарсан огноо : 2024-12-19
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 130 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 220 гр
- Хэмжээс : 205 x 145 x 10 мм
ISBN-13 | 978-9919-0-3176-3 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-12-19 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 130 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 220 гр |
Хэмжээс | 205 x 145 x 10 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй