Бодрол
Ардчилсан хувьсгалаас өнөөг хүртэлх 34 жилийн түүхийг эргэн сөхөж, өнөөдөр бидэнд тулгарч буй олон сорилтыг даван туулах арга замын талаар бодлоо цэгцлэн, ирээдүйн зам мөрөө зураглахыг хичээв. Өнгөрсний талаар бичиж эхэлсэн минь өнөөдрөөр өртөөлж, ирээдүй өөд хөтөлсөн билээ. Бодох тусам, бичих тусам алсран одож буй ардчиллын мөрөөдлийг амилуулахын чухлыг улам гүнзгий ухамсарлав.