Япон цэцэрлэгийн нууцууд: Монгол хүү Япон цэцэрлэгт сурсан тэмдэглэл

Япон цэцэрлэгийн нууцууд: Монгол хүү Япон цэцэрлэгт сурсан тэмдэглэл
Хүүгээ хоёр настай байхад Японд очоод анхны орсон цэцэрлэгээсээ урам зориг авч бичсэн “Монгол хүү Япон цэцэрлэгт суралцсан тэмдэглэл” нийтлэл маань яван явсаар ийм нэгэн ном болох байж. Мэргэжлээсээ, гэр бүлээсээ, найз нөхдөөсөө хол байсан өдрүүдэд хань болж байсан Япон цэцэрлэгийн ертөнцөө сонирхон сонжсоор бичиж тэмдэглэсэн номоо алдаа оноотой нь хамт танд хүргэж буй юм. Хүүхэд хүмүүжлийн арга барилаараа алдартай япон цэцэрлэгийн заах арга зүйн нууцуудыг өөрсдийн туулсан бодит явдлуудад тулгуурлан бичсэн энэ номоос эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та нэгийг мэдэж авбал зорилго маань биелэх болно