Сэтгэл судлал дахь бие хүний онолууд

Сэтгэл судлал дахь бие хүний онолууд
Энэхүү ном нь сэтгэл судлалын шинжлэх ухааны хүрээнд гарч ирсэн бие хүний онолуудыг эмхэтгэсэн бүтээл юм. Эдгээр бие хүний онолуудад хамгийн анхны психоанализ онолоос эхлээд зан үйлийн онол, хүмүүнлэгийн онол, оршихуйн онол болон бие хүний онцлог шинжийн онол бүгд багтдаг. Тиймээс уг ном нь бие хүний сэтгэл судлалын хүрээнд гарч ирсэн хамгийн чухал онолуудыг тайлбарлан үзүүлсэн. Уг номын гол онцлог нь эдгээр онолуудыг дэвшүүлсэн сэтгэл судлаачдын эх зохиол, бүтээлүүдээс шууд эшлэж тайлбарласан нь юм.