Зөөлөн хот

Зөөлөн хот
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Та өөрийн амьдарч буй хотдоо намуухан чимээгээр сэрээд, сэтгэл амар аюулгүй гудамжаар алхаад, хүссэн газраа хурдан хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэйгээр өдрийг өнгөрөөнө гэж төсөөлж үзсэн үү. Зөөлөн хот бол хүний ая тухыг хангасан хотын орчны нягтрал дунд хялбар, тав тухтай байдлыг байнга хувьсан өөрчлөгдөж буй хүмүүсийн хүсэл, хэрэгцээнд тааруулах, хүмүүс болон орчны бүрдэл хоорондын харилцааг дэмжих, өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байлгах тухай ойлголт юм. Бидний амьдарч буй ихэнх хотод хүн нэг төрлийн тээврийн хэрэгслээр удаан хугацаагаар зорчиж, тэр нь хүмүүс, хүрээлэн буй орчин, олон нийтийн нөөцийг барж буй өнөөгийн нөхцөл байдлаас зөөлөн хотын төлөвлөлт рүү хэрхэн шилжиж, түүнийг хөхиүлэн дэмжих тухай юм.
Дэлхийн 20 гаруй орны хэлээр хэвлэгдсэн, хүндээ ээлтэй хотыг бий болгох олон санаануудыг багтаасан, Дэлхийн шилдэг хот төлөвлөгч, архитектор David Sim-н шилдэг бүтээл юм. Уг номыг бичихдээ David Sim хот төлөвлөлтийн нууцыг эргэн тайлахыг зорьсон. Тэрээр график, дүрс зураг, жишээнүүдийг энгийнээр танилцуулж, хот нь иргэддээ хэрхэн сайн үйлчлэх боломжтойг гэрэл зургаар харуулсан. Дизайны асар их туршлага, цуврал ажиглалтад үндэслэн хүний хэмжээс, нягтрал, олон янзын барилгажсан орчны жишээг бий болгохын тулд хуучин болон шинэ газруудын жишээ, уламжлалт болон шинэ бүтээлүүдийг танилцуулдаг.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-3664-5
- Худалдаанд гарсан огноо : 2024-10-21
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 235 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 750 гр
- Хэмжээс : 265 x 200 x 15 мм
ISBN-13 | 978-9919-0-3664-5 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-10-21 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 235 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 750 гр |
Хэмжээс | 265 x 200 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй