Зэрэгцээ шилжилт
Сүүлийн 15 жилд өрнөсөн Монголын улс төр, эдийн засгийн хос шинэчлэлийн олон сорилтын талаар бичсэн 600 нийтлэлээс 100-г нь сонгож "Зэрэгцээ шилжилт" номд нийтэллээ. Тус номоос Монгол Улсад өрнөж буй шилжилтийн олон асуудлууд, сорилт, дэлхийн бусад оронд тухайн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлага, бид хэрхэн шийдэж болох, санал шүүмж, дүн шинжилгээ зэрэг багтсан болно.