Улсын эх дагина
Улсын Эх дагина бол Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээж, бататгахын төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн Богд хааны итгэмжит хань, түүний шашин - төрийн үйл ажиллагааг дэмжигч, дотнын зөвлөгч - түүхэн нэгэн цаг үеийн Хаан төрийн хатан эрдэнэ, монгол түмний сэтгэлд хүндтэй нэгэн билээ. Тэрээр эртний монгол төрийн хатдын хүмүүнлэг, нигүүлсэхүй үйлийг үргэлжлүүлэгч, нийгмийг соён гэгээрүүлэгч байсан. Хатантны намтар зөвхөн түүхэн хүний төдийгүй тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн түүх, XIX-XX зууны Монголын түүхийн зарим асуудлыг тодруулах боломж олгож байна.