Унших амархан
Үсгээ нүдлэн тогтоохын тулд зураг будангаа үсгээ харж унших, зурж будангаа 5 мэдрэхүйгээ зэрэг ажиллуулан, бүх тархиа болон сэтгэн бодох чадвараа хөгжүүлэн суралцана. Сурагчид эгшиг үсэгтэй танилцангуут зурагтай нийлүүлэн үг бүтээн уншина. Гийгүүлэгч үсэгтэй танилцангуут битүү болон задгай үеэ өөрөө бичиж бүтээнгээ унших аргад суралцан, нүдэлнэ. Үгийг олон дахин давтсан тул нүдлэн унших боломжтой. Унших эхийг 3 түвшинд оруулсан бөгөөд 3 дахь түвшний эхийг хүүхэд өөрийн сонирхлоор унших хүсэлтэй бол уншина. Сонирхолтой дасгалууд нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бие даан ажиллах арга барилд сургана.