Гайхамшигт биеийн аялал

Гайхамшигт биеийн аялал
Бяцхан хүүхдүүд маань өөрийнх нь бие дотор ямар гайхалтай үйл явдал болдог, өөрсдийн эд эрхтэн хэрхэн уялдаж ажилладаг зэргийг маш хөгжилтэй бөгөөд ойлгомжтой аргаар энэхүү номоос олж мэдэх боломжтой. Хуудас болгон дээрээ зугаатай дасгал ажлуудтайгаараа онцлог бөгөөд сурсан, ойлгосон зүйлсээ баталгаажуулах боломжтой. Цаашлаад хүүхдийн төсөөлөн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.