Монголын боловсролын философи
Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич Надмидын БЭГЗ нь “Монголын боловсролын философи” нэг сэдэвт бүтээлийг туурвисан. Уг бүтээлд 1990-ээд оны эхэнд БНМАУ-д боловсрол судлалын шинжлэх ухааны шинэ дэг сургууль бий болж, цаашид боловсролын агуулга, арга зүй, сургалтын чиглэлийн судалгааны хүрээ нь өргөжин хөгжихдөө боловсролын хөгжлийн бодлогын үндэслэл болох боловсролын философийг үндэснийхээ оюун санааны өвд суурилан, гаднын зарим улсын шинжлэх ухааны жишгийг харгалзан хөгжүүлэх боломж бүрдсэн тухай өгүүлэв. Монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт үзэл санаа, хүний тухай амьдралын философийн түүхэн замнал, хөгжлийнх нь цаашдын хандлагыг судалж, ирэх жилүүдийн монголын боловсролын хөгжлийн философи үзэл санааг томьёолох хувилбарыг энэхүү бүтээлд тусгав.