Монгол киноны баримтын товчоон (1921-2024)

Main cover


АНГИЛАЛ
Тайз, дэлгэцийн урлаг
ХУДАЛДААНД
2025
Хоёрдугаар сар 3
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
320
Нүүр
ISBN-13
978-9919-0-4155-7
ХЭМЖЭЭС
290 x 205 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголын Урлагийн Зөвлөл нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нартай хамтран "Монгол киноны баримтын товчоон" (1921-2024)"" номыг олон нийт, судлаач, оюутан залууст танилцуулж байна. Анх 1965 онд БНМАУ-ын Соёл Гэгээрлийн Яамнаас 1928-1960 оны хооронд хийгдсэн соёл, урлагийн талаарх судалгаа, нийтлэл, сэтгүүл зүйн эх материалуудыг судалж, эмхэтгэсэн бөгөөд түүнээс хойш энэ төрлийн судалгаа огт хийгдээгүй өдийг хүрсэн.

Кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нар нь кино урлагийн талаарх ойлголт, мэдээллийг хойч үедээ уламжлуулан үлдээх, монгол киноны шүүмж судлалын эх сурвалжийг баяжуулах зорилгоор сонин, сэтгүүл, цахим орчинд нийтлэгдсэн бичвэрүүд болон 2000 оноос хойш хийж буй судалгаан дээр үндэслэн "МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН" (1921-2024)"" номыг бүтээлээ.

Энэхүү ном нь нийт 6 бүлэг бүхий дараах агуулгаас бүрдэнэ:

● ХХ, ХХІ зууны уран сайхны болон баримтат, хүүхэд, хүүхэлдэй, олон ангит кино, Монгол уран бүтээлчид оролцсон гадаад киноны тухай 600 орчим ШҮҮМЖ НИЙТЛЭЛ

● Гадаадын болон дотоодын уралдаан, кино наадам, Монгол уран бүтээлчдийн шагнал хүртсэн кино наадмын тухай КИНО НААДАМ

● 700 орчим УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХӨРӨГ, ЯРИЛЦЛАГА

● 1940 оноос хойш хэвлэгдсэн НОМ БҮТЭЭЛ

● 1936 оноос өнөөдрийг хүртэл "Монгол кино"" үйлдвэр, студи продакшнд бүтээгдсэн 1,100 орчим кино,

● 2017 оноос IPTV-д бүртгэгдсэн 400 орчим кино контентын жагсаалт


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-0-4155-7
Худалдаанд гарсан огноо2025-02-03
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо320 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин820 гр
Хэмжээс290 x 205 x 15 мм

Зохиолчийн талаар

'Анхны алхам', 'Хатанбаатар', 'Хүн чулууны нулимс', Бүлээн нурам', 'Амин мөр' зэрэг 25 уран сайхны кино, 'Их Нацагдорж', 'Сэнгийн Эрдэнэ', 'Хүннү гүрэн' баримтат-уран сайхны цуврал, 'Аймшигтай нүүдэл' 6 ангит кино, 'Дархан хилийн соргог манаа', 'Төв сайхан нутаг', 'Тэнгэрийн хөвүүн', 'Очирвани шүтээн мину', 'Учиртай гурван толгойг учирлахуй', 'Салхич шувууны нүргээн', 'Гэрч', 'Чөлөөлөх дайн' зэрэг 40 гаруй баримтат кино бүтээсэн. 'Хунгийн дуу', 'Сартай шөнийн уянга', 'Насан туршийн хайр', 'Том болох гэж битгий яар' зэрэг 10 гаруй дууны шүлэг зохиож, 'Кино жүжигчдийн уран чадварын асуудалд', 'Оюун санааны тусгаар тогтнол', 'Кино бол гайхамшигтай бас аюултай тоглоом', 'Монголын кино мэргэжлийн продюсергүй', 'Кино хамт олны бус зөвхөн найруулагчийн бүтээл' зэрэг 40 орчим шүүмж, эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл бичсэн. 'Жамухаар кино хийх эцсийн мөрөөдөл бий', 'Г.Жигжидсүрэнгийн драматург', 'Хүн чулуу яридагсан бол олон зүйлийг өгүүлнэ дээ' зэрэг 50 гаруй ярилцлага нь төвийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Дэлхийн болон Монголын кино урлагийн сонгодог бүтээлүүд, уран бүтээлчид, жүжигчдийн тухай 'Дэлгэцийн бурхад', 'Дэлгэцэнд мөнхөрсөн одод', 'Одод тохиох мөч', уламжлалт ёс заншил, монголын соёлын өвийн тухай өгүүлсэн 'Буурал түүхийн буман гайхамшиг', 'Эзэн Чингисийн өлгий нутгаар', 'Тусгаар тогтнолын үнэ цэнэ', 'Дэлхийд данстай монгол өв соёл' зэрэг телевизийн цуврал нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч. Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Монголын кино, дэлгэцийн уран бүтээлч, зохиогчдын эрхийг хамгаалах 'МОФПАС' нийгэмлэгийн тэргүүн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй