Орчуулагч-Редактор Артын Бямбаноров
Энэхүү ном нь намтар судлалын нэгэн сэдэвт зохиол. ХХ зууны нэрт орчуулагч - редактор А.Бямбаноровын ажил амьдралын замналыг товч өгүүлэв. Ном 2 хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр хэсэгт архивын баримт материалд тулгуурлан А.Бямбаноровын эзэмшсэн боловсрол болон ажил мэргэжлийг түүхчлэн авч үзэв.
Хоёрдугаар хэсэг түүний хамтран зүтгэгчид, ах дүү, анд нөхөд болон үр хүүхдүүдийнх нь дурсамж дурдатгалаас бүрдэх бөгөөд энэ нь мөн бодит баримт сэлт болно.
Номын “Хавсралт” хэсэгт А.Бямбаноровтой холбогдох архивын баримтууд, түүний хувийн архив болоод гэрэл зургийн цомгоос оруулсан болно. Орчуулж редакторласан бүтээлүүдийн жагсаалтыг мөн хавсаргав.