Зүүдний хүүрнэлүүд
"Залуу зохиолч А.Сайханбаярын "Зүүдний хүүрнэлүүд" ном нь орчин үеийн өгүүллэгт түгээмэл ажиглагддаг энгийн ярианы найруулга ашигласан "урбан" хэв шинжтэй 11 өгүүллэгээс бүрдэнэ. Ингэхдээ хотын хөл хөдөлгөөн дунд орших ганц биеийн мэдрэхүй, ганцаардал, санагалзал, зөн бүхий зүүд гэх мэт зүйлсийг илүү шингээсэн. Их хотын хаа нэгтээ бидний анзаардаггүй зүйлс маш олон бий. Тэдгээрийн ганц нэгхэн төлөөлөл энэхүү номын дүрүүд юм. "