Солонгос орон судлал

Солонгос орон судлал
Өнө эртний түүхтэй, өвөрмөц соёлтой Солонгос улс өнөө цагт эдийн засаг, технологийн үсрэнгүй хөгжил дэвшлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Түүх, соёл, нийгмийн хурдацтай өөрчлөлтүүд нь олон улс оронд Солонгос орныг судлах хүсэл сонирхлыг төрүүлж байна. Ийнхүү Солонгос орныг сонирхож буй Монголынхоо уншигчдад Солонгосын тухай системтэй, цогц ойлголт өгөхөд энэхүү сурах бичгийн зорилго оршино.