Миний ертөнц
Энэхүү ном нь хүүхдийн эцэг эхээ гэх хайр хэчнээн агуу, ямар хиргүй тунгалаг гэгээхэн байдгийг шүлэг, тэмдэглэл, зурсан зураг нийгэмд хандсан уриалга бүхий зурагт хуудас, захидал магтуу, богино өгүүллэг, нийгмийн асуудлыг хөндсөн илтгэл, нийгэм болон мөрөөдлөө илэрхийлсэн бичвэрүүдээс нь харж болно.
Зорилго: Эцэг эхчүүд хүүхдээ ойлгон дэмжих юм бол ямар их авьяас билгийн ундарга хүүхдэд байгааг нээж хөгжүүлэх.
· Үе тэнгийн найзууд дүү нартаа урам зориг өгөх;
· Монгол эх хэл соёлоо дээдлэх;
· Хүүхдийн ертөнцөөр хайрыг мэдрэх;
· Шүлэг яруу найргаар дамжуулан эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлах;
· Зорилго хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд алхам алхмаар өөрийгөө дайчилж болдгийг “Миний ертөнц” номоор дамжуулан нийгэмд гэрэл түгээх хүсэлтэй.
Төрөл: Уран зохиол, уянгын төрөл (хүүхдийн шүлэг, магтуу, богино өгүүллэг, ертөнцийн 3, нийтлэл, ерөөл, зүйр цэцэн үг)
Жанр: Яруу найраг, туульс
Хүүхдийн эцэг эхээ хайрлах хайр, эх дэлхийгээ хайрлах хайрыг илэрхийлсэн (шүлэг, магтуу, богино өгүүллэг, захидал, ертөнцийн гурав нийтлэл, ерөөл, зүйр цэцэн үг илтгэлээс) харж болно.