Мини- Волейбол

Мини- Волейбол
Мини-Волейболын дасгалжуулалтын зорилго, хичээллэгчдийн бие бялдрын болон сэтгэл зүйн байдал, дасгалжуулах явцад юунд бэлтгэх ёстой, юунд анхаарах, дасгалжуулалтын үйл явцын талаар тусгасан болно. Энэ цаг үед 217 үндэстэн ба бүс нутгуудад бага сургуулийн хүүхдүүдээс эхлэн ээжүүдийн клуб, олимпод оролцогчид хүртэл маш олон бүлгүүд волейболын спортоор тоглож байна. Волейбол нь дэлхийн хамгийн алдартай гурван спортын нэг бөгөөд Олимпын наадмын үндсэн төрлүүдийн нэг болон өргөжсөн. Волейболын олон талт байдал нь энэхүү гайхамшигтай амжилтын шалтгаан болдог. Үүгээр хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хичээллэж болох бөгөөд маш цөөн хэрэгсэл төхөөрөмж шардагддаг спорт юм. Мини-волейболыг багийн ажиллагааг бэхжүүлэх, хүчирхэг бие, эрүүл сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой хүмүүжлийн зорилгыг агуулсан спортын үйл ажиллагаа гэж үзэх ёстой. Дасгалжуулагч нар мини волейболын энэ тодорхойлолтын хүрээнд бэлтгэл болон тоглоомын аргаар дамжуулан хүүхдүүдэд спортын баяр баясгаланг олж авахад тусалж болно.