Токсоплазмоз

Токсоплазмоз
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Токсоплазмоз нь зөвхөн хүн амьтны эсийн дотор өсөж үрждэг шимэгч нэг эст, эгэл биетэн T.gondii-гоор үүсгэгддэг, гол төлөв хүн, амьтны мэдрэлийн тогтолцоо, тунгалгийн булчирхай, элэг дэлүү, тулгуур эрхтний булчингууд, зүрх, нүдийг гэмтээн эмгэг өөрчлөлт үүсгэдэг архаг явцтай байгалийн голомтод зооантропнозын халдварт өвчин юм.
Токсоплазмоз өвчнийг үүсгэгч Toxoplasma gondii-ийг нээснээс хойших 100 гаруй жилийн хугацаанд түүний олон нууцлаг байдал, хүн төрөлхтөнд учруулж байгаа эмгэг өвчлөл зэрэг нь анхаарал татаж, анагаах ухааны олон салбарт судалгааны материаллаг эх сурвалж болж байгаа бөгөөд үүний үр дүнд Токсоплазмоз өвчний талаар 20000 орчим эрдэм шинжилгээний бүтээл, туурвил, ном товхимол хэвлэгдэн гарчээ. T.gondii нь гайхалтай олон өвөрмөц онцлогтой бөгөөд "бараг бүх дүрэмд үл хамаарах амьд биет" шиг байдаг тул цаашид тархвар судлал, дархлаа судлал, хүний зан үйл, эсийн биологи, хүний өвчлөлийн чиглэлээр судалгаа хийх гол чиглэл болж байна.
2019 оны 5-р сард болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн (ДЭМА) 72-р чуулганаар “Өвчин, түүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудлуудын олон улсын статистик” ангиллын арван нэгдүгээр шинэчилсэн хувилбарыг ICD-11 баталсан (5).
Энэ ICD-11 ангилалд Toxoplasmosis - Токсоплазмоз (1F57)-ийг дараах байдлаар тодорхойлсон байна. “Toxoplasma gondii хэмээх эгэл биет шимэгчээр үүсдэг халдварт өвчин. Энэ өвчин нь халуурах, тунгалгийн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Халдвар нь шууд бохирдсон хоолыг залгих, шууд бус халдвартай муурын ялгадсаар бохирдсон хоол хүнс, усыг залгих, босоо дамжих зам буюу эхээс урагт халдвар дамждаг. Онош баталгаажуулалт: Toxoplasma gondii-ийн эсрэг эсрэгбие илрүүлэх, эсвэл эрхтний эд, тархи нугасны шингэн, цус болон биеийн бусад шингэнээс Toxoplasma gondii-ийг тодорхойлох явдал юм” гэжээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-4659-0
- Худалдаанд гарсан огноо : 2025-05-07
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 202 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 370 гр
- Хэмжээс : 203 x 145 x 10 мм
ISBN-13 | 978-9919-0-4659-0 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-05-07 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 202 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 370 гр |
Хэмжээс | 203 x 145 x 10 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй