Шинэ ээжийн тэмдэглэл
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Залуу ээжийн жирэмсэн үеэс хүүхэд 2 нас хүртэлх туршлага, дурсамжид суурилсан ном. Энэ нь ээжүүдийн сэтгэл санаанд дэм "хань" болох зорилготой.
Хоёрдугаар хэсэгт 12 мэргэжилтний зөвлөгөөг ярилцлага хэлбэрээр багтаасан. Хөл хүнд үеийн ээжийн сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, амаржихад бэлтгэх, хүүхдийн өдөр тутмын арчилгаа, хүүхдийн нойр, нэмэгдэл хүнстэй танилцах үе зэрэг хүүхэд өсгөх болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал гэж үзсэн сэдвүүдээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй. Энэ нь хүүхдээ эрүүл өсгөх, эрүүл харилцаатай гэр бүлийг бүтээхэд туслах болно.
Зөвлөхүүдээс дурдвал, сэтгэл зүйч Ж.Үйлст, Г.Маралгуа, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Одонзул, хүүхдийн хоол зүйч Б.Номин, Шим тэжээл судлаач, "Сахар" номын зохиогч Л.Энхзул зэрэг 12 мэргэжилтэн хамтарч ажилласан.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-4671-2
- Худалдаанд гарсан огноо : 2025-02-23
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 176 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 160 гр
- Хэмжээс : 170 x 125 x 10 мм
ISBN-13 | 978-9919-0-4671-2 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-02-23 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 176 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 160 гр |
Хэмжээс | 170 x 125 x 10 мм |
Зохиолчийн талаар
А.Гантуяа 2000 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийг төгсөж сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Улс төр судлалын магистрант. 2021-2023 онд "Өдрийн сонин"-ы Нийгэм соёл мэдээллийн алба, Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаа. 2023 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, 2024 онд хоёр дахь хүүхдээ тээж байхдаа энэхүү номоо бичсэн.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй