HSK5-Үгсийн тайлбар толь

HSK5-Үгсийн тайлбар толь
"Хятад хэлний анхан-дунд шатны HSK1-6 түвшний заавал эзэмших үгсийн тайлбар толийг эмхэтгэн гаргаж байгаа бөгөөд нийт HSK1-3, HSK-4, HSK-5, HSK-6 гэсэн дөрвөн цуврал номыг өргөн барьж байна. Энэхүү цуврал тайлбар толь нь хятад үгсийн үндсэн утга, салаа утга, шилжсэн утгыг дэс түвшинд тааруулан толь зүйн хэм хэмжээг баримтлан орчуулсан бөгөөд холбоо үг, хоршоо үг, жишээ өгүүлбэрээр тайлбарлаж зарим үгсийн ойролцоо, эсрэг утгатай үгсийг хавсаргасан болно.HSK1-3, HSK-4, HSK-5, HSK-6 ном нь бүх шатны боловсролын байгууллага, хятад хэлний багш нар тэр дундаа хятад хэлийг шамдан суралцаж буй хүүхэд залуусын ширээний ном болно гэдэгт итгэж байна.