Харилцах чадвар
Энэхүү номоос мэргэжлийн ёс зүй эзэмшихийн тулд амьдралын суурь чадварын нэг болох харилцах чадварын талаар (аман, аман бус, бичгийн, дүрс тэмдэгтийн), амьдралыг үнэ цэнтэй, аз жаргалтай болгодог "55%-38%-7%"ийн дүрэм, харилцах чадварын суурь 2 чадвар болох сонсох, асуулт асуух чадварын тухай, бусадтай эелдэг харилцахын тулд монголчуудын амьдралын ухаан, онцлог байдал, ад удам дамжин ирсэн ёс суртахуун, зан чанар, сэтгэлийн тухай, түүнчлэн сайхан харилцахад эрүүл мэндийн цогц ойлголтын талаар мэддэг болно. "Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй" байдаг тул хүн төвтэй тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын соёл, удирдлага, үйлчилгээний тухай мэдэж авахаас гадна, анхны уулзалтад хэрхэн бэлтгэх талаар олж мэднэ. Хүний эрүүл мэнд сайхан харилцахад нөлөөлдөг бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар болон үзүүлж буй мэргэжилтэн хүний хувьд харилцаанд хэрхэн оролцох, үзлэгийн өрөөний онцлог, хүндэтгэл, анагаахын ба сувилахуйн мэргэжилтний онцлог, харилцах чадварт суралцахад "хамтран буюу жижиг бүлгийн сургалтын ач тус, харилцаанд тулгамдаж буй асуудлыг "үйлийн судалгаа" ашиглаж хийсэн бүтээлтэй танилцана. Энэхүү ном нь хүн бэлтгэж буй сургалтын байгууллага, хүнтэй ажилладаг аль ч байгууллагын мэргэжилтний харилцах чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.