Миний өмссөн гутал
"Хүн бүр. Энэ хорвоо дээр гутал өмсөх хувьтай төрсөн хүн бүр хайр цацруулж, цаг минутын урсгалыг мэдэрч, энгийн өдрөөс ч утга учрыг олж хардаг нүдтэй байгаасай. Хуучин гутлаа дурсамж болгон нандигнаад далд хийчих. Хааяа гаргаж ирээд харахад сэтгэл тань дулаацна. Одоо өмссөн гутал чинь сайхан газар аваачна аа. Голж, өөлж, өөр гутал руу харах хэрэггүй шүү. Цэмбийтэл нь тосолж дуусаад гутал руугаа хараарай, тусгалд нь энэ амьдралыг авч яваа эгэл нэгэн махбод инээмсэглэж харагдана. Ирээдүйд илүү гоё шинэ гуталтай болно гээд бод доо. Сайхан байгаа биз, гутал өмсөх хувьтай хүний амьдрал гэдэг.