Тойром

Тойром
Тойром роман үндэс угийг минь сануулж, үнэт зүйлийг минь сэрүүлж чадлаа. Өө, бид чинь нээрээ ийм ард түмэн шүү дээ, дурлахаараа ингэдэг, хайрлахаараа ингэдэг, зорихоороо ингэдэг, зориглохоороо ингэдэг, ийм золтой, голтой ард түмэн шүү дээ хэмээн бодуулж, мартаж явсныг минь сануулж, эргэлзэж явсныг минь эргүүлж өглөө.