Нойрсож буй Улаанбаатар
Зургаан жилийн өмнө холбоо тасарч, сураггүй болсон нэг хүнийг зохиолын би баатар буюу нэгдүгээр биеийн хүүрнэгч санамсаргүй байдлаар нэгэн сурталчлаан дээрээс олж харснаар олж уулзахаар шийдэн, Дарханаас Улаанбаатар хот руу зорчиж байгаагаар зохиол эхэлнэ. Зохиолын гол баатарт тохиолдох үйл явдлууд болон түүний дотоод сэтгэл, бодол санааны өгүүлэмжээр номын өгүүлэмж цааш хөвөрнө. Улаанбаатар хотоор хоёр өдөр, гурван шөнийн турш хэрэн бэдрэх тэрээр хайсан хүнээ олох болов уу?