Сая санаа: Тархинаас ургасан урлаг
National Geographic, Непко хэвлэлийн газартай хамтран СаяСанаа компани 10 жилийн ойг тохиолдуулан интерьер болон архитектурын чиглэлээр суралцагч, мэргэжилтнүүд, барилга, үл хөдлөхийн компаниуд, харилцагч, интерьер сонирхогч хэн бүхэнд зориулан
СаяСанаа хэмээх номыг бүтээжээ. СаяСанаа интерьер нь гоо зүй, практик хэрэглээ, хувь хүний онцлогийг хослуулсан тансаг, өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж хүн бүрийн сэтгэлд нийцэх орон зайг мэргэжлийн түвшинд урладаг.Интерьер дизайн нь хүний сэтгэлзүйд шууд нөлөөлдөг ба цаашилбал эрүүл мэнд, боловсрол, урлагийн торгон мэдрэмжийг ч хөглөдөг билээ. Өнгө болон гэрэлтүүлэг нь хүний сэтгэл санаанд нөлөөлж байдаг ба цаашлаад интерьер гэдэг нь зөвхөн хүний хараа булаах хэлбэр төдий бус дурсамж түүх, соёл, философи, урлагийн мөн чанарыг нэгтгэж, нүүдлийн болон суурин соёлын олон талт огтлолцлын цогц бүтээл гэдгийг харуулахыг зорилоо...