Хайрын хүч

Хайрын хүч
Энэхүү үлгэр нь аав ээжээсээ холдох үед мэдрэгддэг айдас, ганцаардлыг даван туулж, хайр хэрхэн дотоод хүч болон хувирдгийг Тэлмэн хүүгийн түүхээр дамжуулан өгүүлдэг. Хүү өглөө бүр цэцэрлэг явахдаа сэтгэл нь хүнд, нулимстай байдаг ч ээжийнхээ халуун тэврэлт, зөөлөн үгсээр дамжуулан хайрыг мэдэрч, өөрийн дотор орших гэрлийг олж нээдэг. Хайр нь зай, орон зайнаас хамаардаггүй, зүрхэнд шингэж, сэтгэлд асдаг хүч гэдгийг тэр ойлгож эхэлдэг. Ингээд нэгэн өглөө тэр айдсаа даван, хайр дүүрэн сэтгэлээр цэцэрлэг рүү зоригтой алхахдаа бусадтай хайр хуваалцах урам зориг, итгэл дүүрэн болдог.
Гол санаа: Хайр бол биднийг хамгаалдаг, тайвшруулдаг, хол байсан ч сэтгэлийг дулаацуулдаг, дотоод гэрэл асаадаг хүч юм. Энэ гэрэлтэй холбогдсон хүүхэд айдсыг давж, итгэлтэй, урамтай алхаж чаддаг.