Одоо л би амьдарч эхлэх нь
Д.Урианхай судлалын академиас тус түүврийг эмхэтгэн уншигчдад хүргэжээ. Эл түүвэр Д.Урианхайн сүүл үед бичсэн шинэ шүлгүүд багтсан бөгөөд найрагчийн гар бичмэл хэлбэрээр шууд цааснаа буулгаж хэвлэсэн гэдгээрээ онцлогтой. Ийнхүү найрагчийн гар бичмэл уншигч бүрийн ширээн дээр, номын санд байх боломжтой болжээ.
Түүний шүлгүүд харуусал, сэтгэлийн зовуурь, түүнийгээ хачин тунгалаг илэрхийллээр баяжуулан буулгасан мэдрэмжээр дүүрэн. Шинэ шүлгүүдэд нь байгаль дэлхий, түүн дээр орших ан амьтан хийгээд “Би” үзлийн мөн чанарыг эргэцүүлсэн өгүүлэмжүүд давамгайлжээ.