Парламентад хүрэх мянган алхам: Монгол эмэгтэй сонгуульд нэр дэвшсэн нь
Уг номд эмэгтэй нэр дэвшигчид хэрхэн харизмтай, нэр хүндтэй, оюунлаг байж, сонгуульд биеэ бэлдэх стратеги ашиглаж буй тухай өгүүлжээ. Үүнийг “сонгогдохуйц байх” хэмээн нэрлэж болох бөгөөд неолиберализмын үр дүнд хэт арилжааны шинжтэй болсон сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчид бие махбод, оюун санаагаа шинэлэг, уян хатан байлгаж өөрсдийгөө дахин урлах хэрэгтэй болно. Парламентад хүрэхийн тулд монгол эмэгтэйн туулдаг бартаатай, бэрхшээлтэй Мянган Алхмыг мөшгөн үзвээс хаа газрын ардчиллын толин тусгал мэт төдийгүй дэлхийн улс төрийн тогтолцоонд үзүүлж буй неолиберализмын түрэмгий нөлөөтэй тэмцэх шаардлагатайг санагдуулна.