Сартай огторгуй
Би өөрийн бодол, мэдрэмжээ цэгцлэхийн тулд өөртөө зориулж шүлэг бичдэг байсан ч бусдад хүргэнэ гэж бодож байгаагүй. Гэхдээ нэгэн яруу найрагчтай танилцсанаар миний бодол өөрчлөгдсөн. Шүлэг гэдэг дан ганц дотоод сэтгэлээ илэрхийлэх хэрэгсэл биш харин бусдад мэдрэмж төрүүлж тэдний сэтгэлд хүрч чаддагийг ойлгуулсан юм.
Магадгүй би шүлгийн ертөнцийн нарийн онол, хэв маягийг сайн мэдэхгүй байх. Гэхдээ миний шүлгүүд байгаль, огторгуй, од эрхэс, цаг хугацааны урсгалтай хайр, ганцаардал, гуниг, дурсамж, мэдрэмжийг хүссэн. Хэрвээ та энэ номыг гунигтай үедээ нээж шүлгүүдийг минь унших бол тэд таны сэтгэлд хань болж ганцаардлыг тань хөнгөхөн ч гэсэн бүдгэрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.