Бор Халзан Туулай

Бор Халзан Туулай
"Англи, монгол хоёр хэлээрх “Бор халзан туулай” ном нь хүүхдэд найз нөхөрлөлөөр дамжуулан нүүдэлчин ахуйн мэдлэг олгох зорилготой. Зуныхаа амралтаар хотын охин Сийлэн эмээ, өвөөгийндөө ирж саахалт айлын хүү Болдтой найзална. Хот ба хөдөөгийн ялгаатай орчинд өссөн хүүхдүүд монгол өв уламжлалын мэдлэгээ нэмэгдүүлж тулгарсан асуудлыг шийдэн, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгоно. Энэхүү өгүүлэмжийн дундуур уншигчид нүүдэлчин ахуй, байгальтайгаа зохицон амьдрах монгол уламжлалыг хөнгөн, ойлгомжтой дүрслэлээр мэдэрнэ. Зураглал бүрд Монголын өв соёл, байгаль экологийн онцлогийг илтгэх амьтан, эд зүйлсийг багтаажээ. Уур амьсгалын өөрчлөлт, глобалчлалын нөлөө нэмэгдэж буй өнөө үед “Бор халзан туулай” нь эх дэлхий, уламжлалт соёлоо хайрлах ухааныг энгийнээр хүргэхийг зорьсон."